Мэдээ

“Хэт авиан оношлогооны шинэ аргачлалууд” ЭХО-ны эмч нарын сургалт болж өнгөрлөө

June 2nd, 2013
Бид Өнгөрөгч 2013.05.24-25 өдрүүдэд ``Хэт Авиа оношлогооны ШИНЭ АРГАЧЛАЛУУД`` нэрийн дор            ЭХО аппаратын эмч нарын сургалт, семинарыг ЭМЯ дээр зохион байгууллаа. Уг сургалтанд нийт 260 гаруй улсын болон хувийн эмнэлгийн эмч хамрагдсан юм. Сургалтанд урилгаар Сургалтанд Samsung Medison компанийн сургалтын Эмч, менежерүүд, ОХУ-ын эмч нар болон Монгол эмч хүрэлцэн ирж шинэ технологи, шинэ аргачлалуудын талаар сургалт явуулсан юм. Уг сургалтыг Эйч Энд Эйч ХХК, ЭМШИУС-ын АУС-ийн дүрс оношлогооны танхимтай хамтран зохион байгуулсан юм.    Хурлын үеэр тоног төхөөрөмжийн үзэсгэлэн худалдаа явагдсан бөгөөд Samsung Medison компанийн UGEO H60 ЭХО аппаратыг хямдаралтай үнээр худалдаалах аян зарлаж байгаагаа компаний удирдлагууд зарласан юм. Уг аян он дуустал үргэлжлэх юм. Мөн энэ үеэр Эйч Энд Эйч ХХК-ийн хамт олноос Улсын III төв эмнэлгийн хамт олонд Samsung medison компанийн 2013 оны шинэ загварын SONOACE R3 аппаратыг бэлэглэсэн юм.

Эрүүл мэндийн сайд Н.Удвал барилгын асуудлаар хэлэлцүүлэг хийв

March 29th, 2013
Эрүүл мэндийн сайд Н.Удвал салбарт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй барилгын гүйцэтгэгч компаниудын төлөөлөлтэй уулзлаа. Гүйцэтгэл дутуу байгаа барилгуудад тулгамдаж буй асуудлын талаар санал солилцож, улсын хэмжээнд 2010-2013 онуудад баригдаж буй нийт 36 барилгын үйл явцтай нэг бүрчлэн танилцав. Эрүүл мэндийн сайд уулзалтын эхэнд сүүлийн жилүүдэд өмнөхтэй харьцуулахад эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа ч гүйцэтгэгч компаниуд гэрээгээ биелүүлэхгүй, авсан санхүүжилттэйгээ дүйцэх хэмжээний барилга ашиглалтад өгөхгүй, өгсөн ч чанарын шаардлага хангахгүй байгаа талаар хатуу шүүмжиллээ. Тухайлбал, шинээр ашиглалтад орсон зарим нэг эмнэлэг агааржуулалтын систем, шугам сүлжээ буруу холболттой, доошоо суусан, хагарсан, цуурсан, эхнээсээ мөөгөнцөртөөд эхэлчихсэн, эмч ажиллагсад нь өвдсөн, эмнэлгийн байгууллага нь өөрөө халдвар тараах орчин нөхцөл бүрдсэн байна. Ийм байдлаар бид яаж үр дүнтэй ажиллах, ухаад хаясан нүхнүүдээ хэзээ дуусгах, улсын төсвийн хөрөнгө оруулалтыг үр дүнтэй болгох зэрэг асуудлууд эрүүл мэндийн байгууллагын тулгамдсан асуудал болоод байна хэмээгээд эрүүл мэндийн салбар дахь барилга байгууламжтай холбоотой олон бугшсан асуудлуудын эсрэг хатуу байр суурьтай зогсохоо илэрхийллээ. Мөн уулзалтад ирсэн гүйцэтгэгч компанийн төлөөлөгчид барилгын угсралтын ажлын явцад тулгамддаг асуудлуудын тухай санал бодлоо илэрхийлсэн юм. Төлөөлөгчдийн зүгээс олон санал гомдол ирснээс барилгын материалын үнийн өсөлт, цалингийн өсөлт, барилга байгууламжийн гадна орчны тохижилт, орчин үеийн стандартад нийцсэн барилга барихын тулд шаардагддаг хөрөнгө мөнгөний асуудал, байгалийн гамшгаас болоод тооцоолоогүй нэмэлт зардлууд гардаг тухай асуудлууд олон давтагдаж байлаа. Эрүүл мэндийн сайд тэдний дэвшүүлсэн асуудлуудыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх болно. Цаашид аль аль талдаа хариуцлагатай, хэлсэн үгэндээ хүрдэг, хийсэн ажил нь чанартай байж хамтран ажиллацгаая хэмээн уриалав. Уулзалтад Эрүүл мэндийн сайд Н.Удвал, ЭМЯ-ны БТГ-ын дарга Ц.Цолмонгэрэл, БХЗГ-ын дарга Д.Мөнхбат, Барилга захиалагчийн албаны дарга Ж.Нэргүй, СЭЗХ-ийн дарга Д.Дамдиндорж болон гүйцэтгэгч компаниудын төлөөлөл оролцов.

“Эмнэлэг бүрт чадамж- Эмч бүхэнд боломж” Зорилтот аян зарлагдлаа

June 19th, 2012
“Эйч Энд Эйч” ХХК нь Монгол Улсын Эрүүл Мэндийн Яамнаас 2012 оныг “Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын жил” болгон зарласантай холбогдуулан нийгмийн хариуцлагаа ухамсарлан улсын хэмжээнд ашиглагдаж байгаа бага оврын зөөврийн ЭХО аппаратанд чанарын хувьсгал хийх, анхан шатны оношлогоонд дэвшилт гаргах зорилгоор энэхүү аяныг албан ёсоор зарлаж байна. Аяны удирдамж татаж авах

“Хэт авиан оношлогооны ШИНЭ БОЛОМЖУУД” сэдэвт сургалт-семинар болж өнгөрлөө.

June 19th, 2012
Өнгөрөгч VI/15-16 нд Эйч Энд Эйч ХХК, Монголын Хэт Авиан Оношлогооны Нийгэмлэгтэй хамтараад “Хэт авиан оношлогооны ШИНЭ БОЛОМЖУУД” сэдвийн дор Эрүүл мэндийн яамны Сургалт, мэдээллийн төв дээр хэт авиан оношлогооны сургалтыг амжилттай зохион байгууллаа. Уг хуралд хот хөдөөгийн 250 гаруй эмч оролцсон юм.

“Хэт авиа оношлогооны шинэ боломжууд” сэдэвт сургалт болно.

June 5th, 2012
Монголын эмнэлэгийн оношлогооны салбарт орчин үеийн  технологын дэвшилтэт олон шинэ  хэт авиан оношлогооны аппаратууд орж ирж байгаа нь сайшаалтай боловч энэ дэвшилтэт технологыг ашиглаж чадахгүй буюу  аппаратыг бүрэн хэмжээгээр нь ашиглаж чадахгүй байгаа харамсалтай байна. Энэ хурлын үндсэн зорилго нь оношлогч эмч нарт хэт авиан оношлогооны шинэ дэвшилтэт технологийг танилцуулах ба энэ технологийг  бүрэн зөв ашиглаж сургах юм.  Мөн монгол улсын хэмжээнд  ургийн гажиг ихсэж байгаатай холбогдуулан энэ гажгуудыг  үнэн зөв эрт оношлох, манай эмнэлэгийн салбарт төдийлөн сайн хөгжөөгүй  яаралтай тусламж шаардлагтай эмгэгүүдийг хэт авиагаар оношлох сэдвээр хот, хөдөөгийн оношлогч эмч нарт сургалт явуулах зорилготой юм. Хурал 2012 оны 06 сарын 15-16 ны өдрүүдэд Эрүүл мэндийн яамны хурлын танхимд болно.   Хурлын хөтөлбөр

“Нөхөн үржихүйн эрүүл мэндийн зарим асуудлууд” сэдэвт чуулган боллоо.

April 21st, 2012
Өнгөрөгч 5 сарын 18нд Эх барих эмэгтэйчүүдийн эм нийгэмлэгээс "Нөхөн үржихүйн эрүүл мэндийн зарим асуудалууд" сэдэвт чуулга уулзалт боллоо. Чуулганд нийт 100 гаруй эмч оролцсон бөгөөд Эх барих эмэгтэйчүүдийн эмч нарт тулгалдаж буй асуудал, нийгэмлэгийн дотоод асуудал, техник технологийн дэвшил зэрэг асуудалуудыг хэлэлцсэн юм. Энэ үеэр Эйч Энд Эйч ХХК Хэт авиа оношлогооны хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийн үзэсгэлн гаргаж эмч нарт гарын бэлэгээ өгөв.

Бүтээгдэхүүнүүд