“Хэт авиан оношлогооны шинэ аргачлалууд” ЭХО-ны эмч нарын сургалт болж өнгөрлөө

Бид Өнгөрөгч 2013.05.24-25 өдрүүдэд “Хэт Авиа оношлогооны ШИНЭ АРГАЧЛАЛУУД“ нэрийн дор            ЭХО аппаратын эмч нарын сургалт, семинарыг ЭМЯ дээр зохион байгууллаа. Уг сургалтанд нийт 260 гаруй улсын болон хувийн эмнэлгийн эмч хамрагдсан юм. Сургалтанд урилгаар Сургалтанд Samsung Medison компанийн сургалтын Эмч, менежерүүд, ОХУ-ын эмч нар болон Монгол эмч хүрэлцэн ирж шинэ технологи, шинэ аргачлалуудын талаар сургалт явуулсан юм. Уг сургалтыг Эйч Энд Эйч ХХК, ЭМШИУС-ын АУС-ийн дүрс оношлогооны танхимтай хамтран зохион байгуулсан юм.

   Хурлын үеэр тоног төхөөрөмжийн үзэсгэлэн худалдаа явагдсан бөгөөд Samsung Medison компанийн UGEO H60 ЭХО аппаратыг хямдаралтай үнээр худалдаалах аян зарлаж байгаагаа компаний удирдлагууд зарласан юм. Уг аян он дуустал үргэлжлэх юм. Мөн энэ үеэр Эйч Энд Эйч ХХК-ийн хамт олноос Улсын III төв эмнэлгийн хамт олонд Samsung medison компанийн 2013 оны шинэ загварын SONOACE R3 аппаратыг бэлэглэсэн юм.