Нийгмийн хариуцлага

Эйч Энд Эйч компанийн нийгмийн хариуцлага улсад татвар төлж, 30 гаруй хүнийг цалинжуулж, тэдгээрийн нийгмийн асуудлыг шийдвэрлэж байгаагаар хязгаарлагдахгүй.  Бидний бизнесийн үйл ажиллагаа  хувь хүн, пүүс компани цаашлаад эх орны эдийн засагт хувь нэмрээ оруулж байгаагаар ч мөн хязгаарлагдахгүй.

Бид эрүүл мэнд, боловсрол, урлаг, спортын салбарыг дэмжин ажиллаж, дэлхийд алдартай брэндийн нүүр царайг эх орондоо таниулж, амжилт өөд дэвшиж яваа залуу компани. Тиймээс зөвхөн нийгмийн хариуцлага гэлтгүй байгаль орчны асуудалд төлөөлөн ажиллаж буй компаниудынхаа бодлогыг Монгол Улсдаа баримтлан ажилладаг юм.

Цаашид ч бид байгаль орчноо бохирдуулахгүй, хүрээлэн буй орчиндоо ээлтэй бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчиддээ түгээж, ногоон орчинг дэмжин ажиллахын зэрэгцээ Монгол хүний дундаж наслалтыг 80 нас болгох үүднээс нийгмийн хариуцлагаа чандлан сахих болно.