“Хэт авиа оношлогооны шинэ боломжууд” сэдэвт сургалт болно.

Монголын эмнэлэгийн оношлогооны салбарт орчин үеийн  технологын дэвшилтэт олон шинэ  хэт авиан оношлогооны аппаратууд орж ирж байгаа нь сайшаалтай боловч энэ дэвшилтэт технологыг ашиглаж чадахгүй буюу  аппаратыг бүрэн хэмжээгээр нь ашиглаж чадахгүй байгаа харамсалтай байна. Энэ хурлын үндсэн зорилго нь оношлогч эмч нарт хэт авиан оношлогооны шинэ дэвшилтэт технологийг танилцуулах ба энэ технологийг  бүрэн зөв ашиглаж сургах юм.  Мөн монгол улсын хэмжээнд  ургийн гажиг ихсэж байгаатай холбогдуулан энэ гажгуудыг  үнэн зөв эрт оношлох, манай эмнэлэгийн салбарт төдийлөн сайн хөгжөөгүй  яаралтай тусламж шаардлагтай эмгэгүүдийг хэт авиагаар оношлох сэдвээр хот, хөдөөгийн оношлогч эмч нарт сургалт явуулах зорилготой юм. Хурал 2012 оны 06 сарын 15-16 ны өдрүүдэд Эрүүл мэндийн яамны хурлын танхимд болно.

 

Хурлын хөтөлбөр