“Хэт авиан оношлогооны ШИНЭ БОЛОМЖУУД” сэдэвт сургалт-семинар болж өнгөрлөө.

Өнгөрөгч VI/15-16 нд Эйч Энд Эйч ХХК, Монголын Хэт Авиан Оношлогооны Нийгэмлэгтэй хамтараад “Хэт авиан оношлогооны ШИНЭ БОЛОМЖУУД” сэдвийн дор Эрүүл мэндийн яамны Сургалт, мэдээллийн төв дээр хэт авиан оношлогооны сургалтыг амжилттай зохион байгууллаа. Уг хуралд хот хөдөөгийн 250 гаруй эмч оролцсон юм.

       Сургалтын үеэр БНСУ-ын SAMSUNGMEDISON брэндийн хамгийн сүүлийн үеийн 8 аппаратыг танилцуулсанаас гадна BIONET компаний MU-1 маркийн зөөврийн хар цагаан эхо аппаратыг танилцуулсан юм.

Энэхүү хуралд БНСУ-ын SAMSUNGMEDISON –ын сургалтын менежер Enuice Lee болон Монголын эрдэмтэн докторууд илтгэл тавьсан юм.

Ц.Эрдэмбилэг АУ-ны доктор, ЭМШУИС, ДОТэнхимийн багш

О. Батсүх Клиникийн профессор, Ачтан эмнэлэг, Эх барих эмэгтэйчүүдийн эмч

Г. Мэндсайхан АУ-ны доктор, ЭМШУИС, Эх барих эмэгтэйчүүдийн эмч

Д. Эрдэнэбилэг АУ-ны магистр, УКТЭ, Дүрс оношлогооны эмч

Б. Цогзолмаа АУ-ны магистр, ЭНЭШТ, Дүрс оношлогооны эмч

Д. Бархүү АУ-ны магистр, ГССҮТ, Дүрс оношлогооны эмч

Нар сургалтанд оролцогсодод лекц уншиж өөрсдийн туршлага дээр үндэслэсэн case presentation тавьсан юм.

Мөн энэхүү сургалтын үеэр Эйч Энд Эйч ХХК-аас “Эмнэлэг бүрт чадамж – Эмч бүхэнд боломж” Зорилтот аянг зарласан юм.

“Эйч Энд Эйч” ХХК нь Монгол Улсын Эрүүл Мэндийн Яамнаас 2012 оныг “Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын жил” болгон зарласантай холбогдуулан нийгмийн хариуцлагаа ухамсарлан улсын хэмжээнд ашиглагдаж байгаа бага оврын зөөврийн ЭХО аппаратанд чанарын хувьсгал хийх, анхан шатны оношлогоонд дэвшилт гаргах зорилгоор энэхүү аяныг албан ёсоор зарлаж байна.