Манай байгууллага нь 2011 оны 01 сарын 17нд байгуулагдсан бөгөөд SAMSUNG MEDISON брэндийн ЭХО аппарат хэрэглэгч эмч нараас гишүүдээ бүрдүүлсэн юм.
Эрхэм зорилго:
Мэдисон брэндийн ЭХО аппарат хэрэглэгч эмч нарыг харилцан суралцах, туршлага солилцох, сүүлийн үеийн шинэ технологийн тухай мэдээлэл авах, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх орчныг бүрдүүлэхэд оршино.
Үйл ажиллагааны чиглэл:
Хөгжлийн төлөө үйл ажиллагаа явуулдаг, ашгийн төлөө бус, гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага юм.
- ЭХО-ны эмч нарын аппарат, тоног төхөөрөмж ашиглах чадварыг дээшлүүлэх, тэднийг тал бүрээр дэмжих
- Сургалт семинар зохион байгуулах
- Эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах
- Эмч нарын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин бүрдүүлэх
Удирдах зөвлөлийн гишүүд:
Удирдах зөвлөлийн дарга: А.Цолмон /Эйч Энд Эйч ХХК-ийн ерөнхий захирал/
Гүйцэтгэх захирал: У.Батсүх /Эйч Энд Эйч ХХК-ийн инженер/
Удирдах зөвлөлийн гишүүн: М.Эрхэмбилэг/Эйч Энд Эйч ХХК-ийн дэд захирал/
Удирдах зөвлөлийн гишүүн: О.Ариунбилэг/ШКТЭ-ийн тэргүүлэх их эмч/
Удирдах зөвлөлийн гишүүн: Ц.Эрдэмбилэг/Гурван гал эмнэлгийн эмч, ЭМШИУС-ийн багш, Доктор/
Удирдах зөвлөлийн гишүүн: Эрдэнэбилэг/УКТЭ-ийн их эмч/
Удирдах зөвлөлийн гишүүн: Д.Түвшинзул/Ханбогд сумын Аминбулаг эмнэлгийн эмч/