Ажлын төлөвлөгөө, тайлан

Хэт авиан оношлогооны ахисан түвшиний сургалт

2012 оны 06 сарын 15-16 ний хооронд Эйч Энд Эйч ХХК, БНСУ-ын SamsungMedison, Монголын Хэт авиа нийгэмлэгтэй хамтарч Олон улсын сургалт семинарыг зохион байгуулах гэж байна. Уг сургалтын үеэр нийт 100 гаруй эмч хамруулах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд Хэт авиа нийгэмлэгийн шинэчилсэн бүртгэл давхар явагдана.

Сургалтын нэр нь: Хэт авиа оношлогооны ахисан түвшиний сургалт

Сургалтанд  ирж лекц унших эрдэмтэн, эмч нар

  • Ц.Эрдэмбилэг АУ-ны доктор, ЭМШУИС, ДОТэнхимийн багш
  • О. Батсүх Клиникийн профессор, Эх барих эмэгтэйчүүдийн эмч
  • Г. Мэндсайхан АУ-ны доктор, Эх барих эмэгтэйчүүдийн эмч
  • Д. Эрдэнэбилэг АУ-ны магистр, Дүрс оношлогооны эмч
  • Б. Цогзолмаа  АУ-ны доктор, Эх барих эмэгтэйчүүдийн эмч
  • Д. Бархүү АУ-ны магистр, Дүрс оношлогооны эмч
  • Л.Түмэнжаргал АУ-ны магистр, Дүрс оношлогооны эмч
  • Солонгос мэргэжилтэнүүд

Бүртгэл 2012 оны 06-сарын 1-5ны хооронд явагдана.