Захирлын мэндчилгээ

Эрхэм эмч нар болон эрүүл мэндийн салбарын хатагтай ноёдоо,

Бид, эмчилгээ оношлогооны шилдэг үйлдвэрлэгчдийн тоног төхөөрөмжийг Япон, БНСУ, ХБНГУ, АНУ, ОХУ, Казакстан, Итали, Бельги зэрэг орнуудаас “Дэлхий шилдэг брэндийн шинэ технологийг Монголдоо” уриан дор та бүхний сэтгэл ханамжинд тулгуурлан нийлүүлж байна.

Үнийн уян хатан бодлогыг баримтлан санал болгож буй тоног төхөөрөмжүүд нь олон улсын чанарын бүхий л шаардлагыг бүрэн хангасан ба хэрэглэгчдийн хэрэгцээнд бүрэн нийцсэн  байдгаараа давуу талтай.

Мөн суурилуулсан тоног төхөөрөмждөө баталгаа олгож, угсралт суурилуулалт, сургалт, засвар үйлчилгээг нь тогтмол хангаж ажиллахыг байнга эрмэлзэж ирсэн билээ.

Энэ дашрамд бидэнтэй хамтран ажилладаг байгууллага, манай тоног төхөөрөмжийг хэрэглэгч эмч нар, техникчид та бүхэндээ чин сэтгэлээсээ талархаж явдгаа илэрхийлье.

Монголчууд бид эрүүл байж, урт наслаж, сайн үйлс бүхнийг үргэлж дэлгэрүүлж байх болтугай.

Дэд захирал Мягмарын ЭРХЭМБИЛЭГ