Бидний тухай

Бид Монгол улсынхаа эрчимтэй хөгжиж байгаа энэ цаг үед үсрэнгүй хөгжлийн хурдтай хөл нийлүүлэн алхаж, Монгол улсаа хөгжүүлэхийн төлөө бүх хүч чадлаа дайчлан ажиллаж, Монгол хүний дундаж насыг 80-аас доошгүй болгох эрхэм зорилготой ажиллаж байна.

Манай компани 2005 оноос эмнэлгийн тоног төхөөрөмжийн худалдаа, засвар үйлчилгээг явуулж эхэлсэн бөгөөд одоо нийт 30 гаруй ажилтан, 8 инженер техникийн ажилтан, 1 сургагч эмчтэй болж эрүүл мэндийн салбартаа тэргүүлэгч компаниудын нэг болтлоо өсөөд байна.

Энэ салбарт бид “Дэлхийн шилдэг брэндийн Шинэ технологийг Монголдоо” гэсэн уриатай ажиллаж  АНУ, Япон, БНСУ, Бельги, ОХУ зэрэг 10 гаруй улсын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй компаниудын тоног төхөөрөмжийг Монгол улсад зуучлан борлуулж засвар үйлчилгээг нь хариуцан ажиллаж байна.

About us

Мөн эмч эмнэлгийн ажилчдад жилд 2-оос доошгүй сургалт, семинарыг гадаадын эмч, мэргэжилтэнүүдтэй хамтран чанарын өндөр түвшинд зохион байгуулдаг.

Бид эрүүл мэндийн салбарт дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

  • Эмчилгээ, оношлогооны тоног төхөөрөмжийн худалдаа
  • Дүрс оношлогооны тоног төхөөрөмжийн худалдаа
  • Эмнэлгийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ
  • Эмнэлгийн хийн системийн суурилуулалт, засвар үйлчилгээ
  • Эмнэлгийн мэдээллийн нэгдсэн сүлжээ /цахим эмнэлэг/
  • Эмнэлгийн хэрэгсэл, аппаратын дагалдах хэрэгслүүд

Дүрс оношлогооны салбарт манайх БНСУ-ын Самсунг Мэдисон компаний Монгол улс дах албан ёсны борлуулагч бөгөөд төрөл бүрийн хүчин чадал, зориулалт бүхий орчин үеийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангасан сайн чанарын ЭХО аппаратыг зах зээлд нийлүүлж байна. Нийт 100 гаруй эмнэлэгт ЭХО аппаратыг нийлүүлсэн нь эмч нар болон өвчтөнүүдийн сэтгэлд хүрч чанартай сайн тоног төхөөрөмжийг зах зээлд нийлүүлдэг хэмээн хүлээн зөвшөөрөгдөөд байна.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.